Д.Нямхүү: Туркийн нэг хүн ЭДГЭРЧ эмнэлгээс гарсан бол ОХУ-с ирсэн нэг хүнээс ХАЛДВАР илэрлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-25

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.24/ ээлжит мэдээллээ өглөө. 


Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээг хийлээ. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн дайтай лаборатори ажиллаж эхэлсэн. Сэлэнгэ аймаг,  Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарын шинжилгээг хийж байна. Нэг хүн эдгэрч гарлаа. Туркийн иргэн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэнийг хэлье. 

Мөн ХӨСҮТ-өөс тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээ авч байгаа ба ОХУ-аас ирж тусгаарлагдсан нэг иргэнээс 13 хоногийн дараа халдвар илэрлээ. Гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Энэ нь тусгаарлалт ямар чухал вэ гэдгийг харуулж байна" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.