Хоол тэжээлийн хомсдол үүсч бага насны ХҮҮХЭД ӨЛБӨРЧ үхжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-25

Баянзүрх дүүргийн нэгэн хороонд бага насны хүүхэд хэт их өлссөний улмаас нас барсан байжээ. Шүүх шинжилгээний байгууллагын хийсэн шинжилгээгээр хүүхэд хэзээ сүүлд хоол идсэн нь мэдэгдэхгүй, ходоод нь хоосон байдалтай эндсэн байжээ.

Тус дүүрэгт өнөөгийн байдлаар 354 мянган иргэн 93 мянган өрхийн 10 гаруй хувь нь амьжиргааны түвшин доогуур буюу нэн ядуу амьдардаг. Тэр дундаа бага насны хүүхэдтэй эсвэл жирэмсэн эхтэй нэн ядуу өрх 1000 гаруй байгаа бол 3000 орчим хүүхэд хэвтрийн буюу хүнд өвчтэй асран хамгаалагчтай, архины хамааралтай эцэг эхтэй байдаг учраас үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг аж.

Тиймээс Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хамтран “Хүнстэй богц” аяныг өнөөдрөөс эхэлж эхлүүлсэн байна. Аяны үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 27-30-ны хооронд өрнөх бөгөөд иргэд дараах зүйлсээр тусалж болох ю байна.

  1. Бүх төрлийн хүнс /Боов боорцог, талх, гурил, будаа гэх мэт/
  2. Бүх төрлийн өмсөх зүйлс /Багадсан болон өмсдөггүй хүүхдийн болон том хүний хувцас, гутал, оймс, ном, сонин гэх мэт/
  3. Түлээ, түлш, амны хаалт, гарын шингэн саван,  алчуур гээд хүний тэр дундаа хүүхдийн хэрэгцээнд хэрэгтэй зүйлсийг хандивт өргөж болох юм байна.

Хэрэв та хандивын аянд нэгдэх бол БЗД-ийн 97-р сургуулийн баруун талд байрладаг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн 10дугаар төвийн захиргаанд эд зүйлсээ хандивлаж хүлээлгэж өгч болох юм байна.

Хандивын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 80153535, 99011655, 98078833 утаснаас аваарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.138.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.