Зөрчилтэй гэр бүлийн хүүхэд хайраар дутдаг
Нийтлэл
/
2020-04-26

Гэр бүл гэдэг нь улс, нийгэмдээ үнэ цэнэтэй гишүүн төлөвшүүлэхэд аав ээж таны биеэ авч яваа байдал, харилцаа, итгэл үнэмшил, хүүхэдтэйгээ болон бусадтай харилцах байдал таны хүүхдийн ирээдүйд хэн болохыг та нар тодорхойлдог.

Хүүхэд бол энэ хорвоогийн хамгийн гэгээн ертөнц. Хэрэв булингартсан бол томчууд буруутай. Бурууг тэд бусдаас сурдаг болохоос авч төрдөггүй.

Аав ээжүүд хүүхдээ хайрладаг ч хоорондоо таарамжгүй л бол хүүхэд хайр, халуун дулаан уур амьсгал, амар амгалан байдлаар дутдаг. Эцэг эхчүүд ажлын ачаалал, эхнэр нөхөр хоорондын маргалдаан, ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй байдлаас болж хүүхдүүддээ таагүй уур амьсгал бүрдүүлдэг.

Ѳөрийнхөө сэтгэлийн ийм таагүй байдлаа хүүхдэдээ гаргадаг эцэг эхчүүдийн хүүхэд АЙМХАЙ, ЗӨРҮҮД болж төлөвшдөг.

Гэр бүлийн сөрөг нөлөө хүүхдийн хувьд 2 байдлаар илэрдэг:


НЭГ. Хүүхэд багаасаа эцэг эхийн муудалцах, маргалдах, хэрүүл шуугианы байнгын гэрч болдог.

ХОЁР. Ѳөрсдийн асуудлыг улам гүнзгийрүүлж байгаа таарамжгүй эцэг эхчүүдийн сэтгэл хөдлөлийг засах обьект болдог. Тэд мѳн бие биедээ сэтгэл дундуур байгаагаа хүүхдэд нялзаадаг.

Хүүхдийн сэтгэц, хүлээн авах байдал, орчиндоо дасах нь гэр бүлийн нөлөөгөөр багаасаа төлөвшдөг. Иймд, эцэг эхчүүд өөрсдѳѳ асуудлаа шийдэж чадахгүй байх нь хүүхдэд хүнд дарамт болдог.

Эцэг эхийн хэрүүл маргаан, мөн сэтгэл дундуур байдлаа байнга илэрхийлэх нь хүүхдийн аюулгүй байх мэдрэмжийг үгүй хийдэг. Орчны тогтворгүй байдлаа мэдрэх ойрын хүмүүстээ хамгаалагдаагүй байдлаа мэдрэх нь хүүхдийн сэтгэцийн төлөвшилд сѳргѳѳр нөлөөлдөг. Энэ байдлаас болж аймшигтай зүүд зүүдлэх, дуугаа хурааж орчноосоо тасрах, найз нөхөдтэйгээ болон бусадтай хэвийн харилцаж чадахгүй зан байдлын хувьд тогтворгүй болж ѳѳрийгѳѳ буруутгаж боддог. Нөгөө талаар, сэтгэл санааны хувьд гутранги, ямар нэг асуудал шийдэх чадваргүй, аймхай, санаа бодлоо илэрхийлж чадахгүй, сэтгэл хөдлөлѳѳ нууж, ѳѳртѳѳ болон эргэн тойрныхондоо итгэхээ больдог. Энэ байдлаас болж хүүхдэд цочролын хариу үйлдэл илэрч, хүсэл мѳрѳѳдѳл нь сарниж, зан байдлын доголдол үүсдэг. Байнгын айдсын мэдрэмж эцэг, эхээ эсэргүүцэх байдлаар илэрч эхэлдэг.

Хүүхэд бүр аав ээжүүд ѳѳрсдѳдѳѳ цаг зав гаргаж хайрлаасай гэж хүсэж мѳрѳѳддѳг. Жишээ нь, аавыгаа ажлаас ирэнгүүт хүү баярлан "

-Аав аа, өнөөдөр би их азтай байлаа. Надад юу тохиолдсон гээч" гээд баяр хөөртэйгээр гүйж очиход "

-Утсаар ярьж байгааг харахгүй байна уу?" гэж хариулдаг.

Хүн бүрийн гэртээ ихэвчлэн хийдэг зүйл ѳѳр ѳѳр. Ээж утсаар ярих, эсвэл олон ангит кино үзэх дуртай бол аав машин, спорт сонирхдог. Тэдний дуртай сэдэв хѳндѳгдѳхѳд тэд бүх ажлаа хойш тавьдаг. Түүнчлэн гэрт зочин ирэхэд ч хүүхдээ тоодоггүй. Харин, ээжийгээ утсаар ярихаа болиод хоол хийх үед нь очоод туслах гэхээр "-Сайн хүн болоод яагаад туслах гээд байна? Ямар хэрэг тарьсан бэ?" гэж хариулдаг. Мѳн хичээлээ асуух, уншсан номынхоо талаар ярилцах гэхээр "

-Чамтай зууралдах зав алга. Ядарч байна" гэх мэт шалтаг тоочин төвөгшөөсөн хариулт, харилцаа нь хүүхдийн баярлаж догдлон, хѳѳрсѳн сэтгэлийг унтрааж ганцаардуулдаг. Улмаар тэд алхам алхмаар танаас чимээгүйхэн холдож байдаг.

Энэ бүх завгүй гэж тодотгодог ажил, амьдралын золиос нь хүүхэд болдог бѳгѳѳд тэдэндээ ѳдѳр бүр цаг гарган тэдний "ААВ АА, ЭЭЖ ЭЭ! НАДАД ЗАВ ГАРГААЧ!" гэсэн бяцхан боловч хамгийн чухал хүслийг нь биелүүлж байгаарай гэж хүсье, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭСЭЭ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.254.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.