УИХ гишүүн Н.Учралын тойрогтоо хийсэн ажлын хэсгээс дурьдвал
Үйл явдал
/
2020-04-28

Иргэн эрүүл бол улс эрүүл...

Өнгөрсөн хугацаанд тойргийнхоо ахмадуудын эрүүл мэндэд онцгойлон анхаарч улирал бүр иргэдийн үзлэг оношлогоо, дотор, мэдрэл, эхо, элэгний B, C вирус илрүүлэх шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж 2420 иргэнийг хамрууллаа.


Нийт оюуны бүтээл туурвигчиддаа "Дэлхийн Оюуны Өмчийн өдөр"-ийн мэндийг хүргэе...

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүний бодит үнэ цэнийг нэмэгдүүлэх "Оюуны өмчийн тухай хууль"-тай болсон билээ. 12-р сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Оюуны бүтээл туурвигчиддаа аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье...

 

Боловсрол бүтээн байгуулалтын салбарт

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд байрлах 55 дугаар цэцэрлэгийн барилга анх 1963 онд баригдаж ашиглалтанд орсноос хойш нэг ч удаагийн их засвар, шинэчлэл хийгдэлгүй 55 жилийн нүүр үзсэн байсан.

Ийм он удаан жил засвар шинэчлэлгүйгээр ашиглагдсан барилга нь наад захын аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага хангахгүй болж олон зуун хүүхэд багачууд аюултай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байсан цаг саяхан.

2 тэрбум 320 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийн барилгыг шинэчлэн барьж өнгөрөгч 2019 оны 11-р сард ашиглалтанд орууллаа. Өнгөрсөн 3 жил гаруй хугацаанд өөрийн сонгогдсон 5 хороонд нийт 7 цэцэрлэг бий болгосон байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.91.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.