Д.Нямхүү: Франц иргэний бие эдгэрсэн. Монгол эмч нар ЭМЧИЛЖ ЧАДЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-28

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Франц иргэний биеийн байдал сайжирч ХӨСҮТ-с гарч, Энхсаран сувилалд шилжиж байна. Анх ирэхдээ хүнд байсан. 47 хоног эмчилгээ хийлгээд гарч байна. Анх энэ хүнийг ирэхэд Монгол улс дэлхийн анхаарлын төвд орсон. Монголын эмч нар гадны иргэдийг эмчилж, мэдрэмж, ур чадвараараа эмчиллээ. Одоогийн байдлаар 26 хүн эмчилгээ хийж байгаа. Монгол эмч нар чадлаа. Бидний энэ үйл хэргийн хариу нь Монголчуудад минь ирэх болтугай. Баярлалаа” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.