Хуурайшилттай үед ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
Үйл явдал
/
2020-04-28

Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” уул шатаж, нийслэлийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч шуурхай ажиллаж галыг бүрэн унтраалаа. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна. Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан шар өвс шатаасны улмаас гарах гал түймрийн дуудлага ихэсч байна.

Тиймээс хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг тамхины иш, шүдэнзээ унтраалгүй хаяхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.77.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.