Коронавирус: Итали Улс хөл хорионы хатуу дэглэмээ аажмаар султгана
Б.Баабар
Үйл явдал
/
2020-04-28

Итали улс коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор долоон долоо хоногийн өмнө тавьсан хатуу хөл хориогоо аажмаар султгахаар болжээ. Хөл хориог тавдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн султгаж, хүмүүсийг цөөн тоогоор хамаатан садандаа зочлохыг зөвшөөржээ. Мөн цэцэрлэгт хүрээлэн, үйлдвэр, барилгын талбайг дахин нээнэ. Гэхдээ есдүгээр сар хүртэл хичээл орохгүй гэдгийг Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ.

Ням гарагт коронавирусийн халдвараас болж 260 хүн нас барсан нь гуравдугаар сарын 14-ний өдрөөс хойш тус улсад бүртгэгдсэн нас баралтын хамгийн бага үзүүлэлт юм. Үүнээс болж хөл хориог султгаж буй гэнэ. Мөн Швейцарь, Испани зэрэг бусад орнууд ч хөл хорионы дэглэмээ султгаж байна.

Эх сурвалж:bbc.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.114.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.