Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага намайг шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн гээд хэрэг үүсгэсэн. Энэ хэрэгт Т.Ариунаа хамжигч болж гэмт хэрэг үйлдсэн гэж прокурорын байгууллага руу албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт Г.Буяндорж болон түүний эхнэр Т.Ариунаа нарт эрүүгийн хэрэг үүсгэсүгэй гэсэн байсан. Ингэж хүний өмч хөрөнгийг авахын тулд гэр бүлээр нь дарамталж буй нь хуулийн байгууллагын зүй бус үйлдэл. Намайг хоригдсон байхад Т.Ариунаад зарлан дуудах хуудас өгч дуудсан. Түүнийг мөрдөн байцаах газар очиход нэг л асуулт асуудаг. МУҮХ-ийн дагуу та гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тийм учир та явж болно гээд гарын үсэг зуруулчихаад явуулчихдаг. Энэ нь өөрөө залхаан цээрлүүлэх үйлдэл. Мөн машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байхад нь машиныг ачаад явсан. Машиныг нь ачиж буйг телевизээр шууд гаргасан зэрэг нь үнэхээр зүй бус үйлдэл. Миний нэр төр, эд хөрөнгийг булааж авахаас гадна гэр бүлийг минь муухай харагдуулах захиалга. Би буруутай байж болно. Гэхдээ гэр бүлд минь халдаж болохгүй.
Цензургүй сурвалжлага
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16