МИАТ, ТӨХК Олон улсын карго тээвэрлэлт гүйцэтгэлээ
Үйл явдал
/
2020-04-29

COVID-19 вирусийн халдвараас шалтгаалан дэлхий нийтээр иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас агаарын тээврийн зах зээл хумигдан, авиа компаниудын үйл ажиллагаа доголдож байгаа энэ үед манай улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөрөө олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдэж, Олон Улсын карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхмаа эхлүүллээ.

МИАТ ТӨХК Ази-Европын хооронд амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэгсэл зэрэг эм, эмнэлэгийн тусламжийн бараа тээвэрлэх нислэгийг амжилттай гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.