БЗД Улсын аварга тариаланчтай боллоо
Үйл явдал
/
2020-04-29

Нийслэлийн анхны "Улсын аварга тариаланч” Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооноос тодорлоо. Улсын аварга тариаланчаар шалгарсан Ц.Отгонбаяр нь эхнэрийн хамт 1997 оноос хойш дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5,2 га талбайд нарийн болон навчит ургамал тарьж нийслэлийн иргэдийг эх орны хөрсөнд ургасан эрүүл ногоогоор хангах үйлсэд тасралтгүй 23 жил зүтгэсэн байна. Тэрээр жилдээ 32 нэр төрлийн ногоо тариалж гурван удаа ургацаа хураадаг бөгөөд Монгол улсад Aйсбэрг сортыг амжилттай нутагшуулжээ.

Дүүргийн Засаг дарга Т.Баясах тариалангийн салбарын нэгэн жарны түүхийг бүтээлцэж, өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай техник, технологийг нэвтрүүлэн, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хуримтлуулсан туршлага ажлын амжилтаа үнэлүүлсэн тус хорооны иргэн Цагааны Отгонбаярт хүндэтгэл үзүүлж дүүргийн ‘’Хүндэт тэмдэг’’-ээр шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.246.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.