БНАСАУ-ын шинэ удирдагчаар Ким Ё Жон болох магадлал өндөр байна
Б.Баабар
Үйл явдал
/
2020-04-29

Өнгөрсөн онд болсон Хойд Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны чуулганы үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хүнд өвдөх эсвэл ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болвол улс орныг түүний дүү Ким Ё Жон удирдана гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. Тэгвэл дэлхийн хэвлэлүүдээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдал муу байгаагаас болж түүний дүү Ким Ё Жон улсыг удирдах магадлалтай байна хэмээн бичиж байна. АНУ-ын Тагнуулын ерөнхий газар, Өмнөд Солонгосын нууц албаныхны мэдээлснээр энэ долоо хоногт Ким Жон Ун зүрхний хүнд хагалгаанд орсон. Биеийн байдал нь тааруу байгаа аж.

Ким Ё Жон нь 1988 онд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирийн отгон охин болон төрсөн. 1996-аас 2000 оны хооронд ах Ким Жон Уны хамт Швейцарьт суралцаж байсан бөгөөд одоо ч түүнтэй их ойр дотно байдаг. 2011 онд эцгийнхээ оршуулгын үеэр анх олны өмнө гарсан боловч хүмүүс түүнийг хэн болохыг нь мэдэхгүй байлаа. 2015 оны нэгдүгээр сард Ким Ё Жон нөлөө бүхий улс төрч Чо Рён Хэгийн хүү Чо Сон-той гэрлэсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн ч одоог хүртэл тодорхой бус хэвээр.
2017 онд тэрээр “Политбюро буюу намын УТТ-нд гишүүнээр сонгогдсон нь тус улсын түүхэнд эмэгтэй хүн төрийн дээд байгууллагын гишүүн болсон анхны тохиолдол болжээ. Түүнийг Ким Жон Уны улс төрийн бодлого, байр суурь, олон нийтийн өмнөх дүр байдлын ард буй гол хүмүүсийн нэг гэж шинжээчид үздэг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.5.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.