Төв замын ус зайлуулах байгууламжийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх ажил 70 хувьтай явагдаж байна
Үйл явдал
/
2020-04-29

Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ төв зам дагуу зорчих хэсэгт тогтож болзошгүй борооны усыг зайлуулах байгууламжид хуримтлагдсан хог, шороог цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Монгол дайчдын хөшөөнөөс Хотын захиргаа хүртэлх 5км орчим үргэлжлэх энэхүү байгууламжийг цэвэрлэх, чөлөөлөх төлөвлөгөөт ажил энэ сарын 19-ний өдрөөс эхлэн хийгдэж, өнөөдрийн байдлаар 70 хувьтай явагдаж байна. Мөн тухайн цэвэрлэсэн шугамыг давхар халдваргүйжүүлж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.