АПУ-ийн тодотголтой С.Жамъяансүрэнгийн хүү Оймандах бие даан нэр дэвшинэ
Үйл явдал
/
2020-04-30
Цагтаа Монголын баячуудыг хөрөнгө чинээгээрээ тэргүүлж, хөлөндөө алтан гинж зүүн, шкаф шиг хамгаалагчдаар хүрээлүүлэн, дальматин нохойныхоо хүзүүвчийг мөнгөн гинжээр хийж ихэс дээдсийн эрх ямбыг жинхэнэ утгаар нь эдэлж явсан хүн бол “Апу”-гийн гэсэн тодотголтой С.Жамъянсүрэн. Түүний хүү Ж.Оймандах 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. 2004 онд журам болон гэрээнд тусгаагүй эргэн төлөгдөхөөр АНУ-ын Колумбын их сургуульд сурахаар Боловсролын зээлийн сангаас 51000$-оор зээлээр сурсан нь өнөөдрийн эзэмшиж буй Монголд байхгүй ганц мэргэжил олон улсын хуульч.

Жамъяансүрэнгийн Оймандах олон улсын хуульч мэргэжилтэй. Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлийн менежерээр ажилладаг. ОХУ, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Үндэстэн дамнасан корпорац буюу гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Тэрээр Чингэлтэй дүүрэгт 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.