Хувь хүний орлогын татварын буцаан олголт өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд орж эхэлнэ
Үйл явдал
/
2020-04-30

Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг хуультай. Тухайлбал, орон сууц худалдаж авсан иргэн 3 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авдаг.

Манай аймгийн хэмжээнд 2019 оны татварын хөнгөлөлт, эдлэх хүсэлтээ 2582 иргэн гаргаж нийт 1 тэрбум 983 сая төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгохоор болж аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээр хянагдан өнөөдөр банкуудад хүргэгдсэн бөгөөд материалаа бүрдүүлэн шаардлага хангасан иргэдийн дансанд орж эхэлж байна.
Харин татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголт авах боломжтой болжээ.
Гэхдээ 6 сая хүртэлх төгрөгийн буцаан олголтыг 2021 онд олгоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн татварын буцаан олголт нь 2019 онд орон сууц худалдан авсны буцаан олголт юм.
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол Татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсныг Татварын ерөнхий газраас мэдээллэсэн.



Мэдээллийн төв

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.141.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.