ХБНГУ-ын эмч нар хамгаалалтын хувцас хэрэгсэл дутагдаж буйг эсэргүүцэн нүцгэн зургаа тараажээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-04-30

ХБНГУ-ын эрүүл мэндийн салбарын ажилчид хамгаалалтын хэрэгслийн хомсдолыг эсэргүүцэн нүцгэн зургаа нийгмийн сүлжээгээр тараажээ. Тэдний нүцгэн зургийг  "Blanke Bedenken" вэб сайтад байрлуулсан бөгөөд тэд эмнэлгийн хэрэгсэл, уриа лоозон болон нойлын цаасаар биеэ халхалжээ.

Эрүүл мэндийн ажилчид хэлэхдээ "Бид бол таны GPS. Таныг аюулгүй эмчлэхийн тулд бидэнд хамгаалалтын хувцас хэрэгтэй. Бидэнд буй хамгаалалтын хувцас хэрэгсэл хүрэлцэхгүй болж дуусахад бид ийм харагдана" гэсэн санааг илэрхийлэн ийнхүү зургаа авахуулжээ.

Коронавирусийн цар тахал дэлхий даяар тархаж байна. Дэлхийн улс орнууд COVID 19-ийн эсрэг тэмцэхэд тэргүүн эгнээнд эрүүл мэндийн ажилтнууд ажиллана. Гэтэл тэдэнд хувийн хамгаалалтын хэрэгсэл дутагдаж байна. Анагаах ухааны үйл ажиллагаа улс төрөөс илүү их дэмжлэг авах шаардлагатай байна гэдгийг "Blanke Bedenken" сайтад онцолсон байлаа.

Эх сурвалж: cnn.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.