Д.Нямхүү: Өчигдөр Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй
Б.Баабар
Үйл явдал
/
2020-04-30

Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээллийг танилцууллаа.

Тэрээр "2020 оны дөрөвдүгээр сарын 28-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул болон ХӨСҮТ-ийн хоёр, нийт гурван лабораторид 315 шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-өөс тусгаарлалтын хугацаа нь дууссан 80 хүнийг шилжүүлэн гаргасан. Мөн ажиглах байранд байсан 154 хүнийг дараагийн ажиглалтад шилжүүллээ. Дараагийн нислэгээр ирэх иргэдээ хүлээж авах байр, бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.146.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.