Нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төсөл боловсрууллаа
Б.Баабар
Үйл явдал
/
2020-04-30

Монгол Улсын Их хурлын даргын 2020 оны 04-р сарын 24-ны өдрийн 73-р тоот тогтоолоор батлагдсан ажлын хэсэг ноолуурын зах зээлд тулгамдаж буй асуудлуудаар санал дүгнэлт гаргаж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боловсруулаад байна. Уг тогтоолын төсөл нь дөрвөн заалттай.  Та бүхэнд тогтоолын төслийг танилцуулъя.

МУИХ-ын тухай хуулийн 43-р зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн МУИХ-аас тогтоох нь

Нэгдүгээр заалт. Ноолуурын түүхийн эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах

Хоёрдугаар заалт. Ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтуудаар саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг тэглэх асуудлыг шийдвэрлэх

Гуравдугаар заалт. Малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр тушаасан нэг кг  ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох.

Дөрөвдүгээр заалт. Ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгож бодит үнэ тогтоох зорилгоор гадаад дотоодын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх төслийг хүргүүлж байна. Ажлын хэсэг үндсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна хэмээн УИХ-ын гишүүн Л. Элдэв-Очир мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.171.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.