Баянхонгорт МАН-аас өрсөлдөхөөр горилож буй УИХ-ын гишүүн Л. Элдэв-Очир
Б.Баабар
Нийтлэл
/
2020-04-30

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн нэр эхнээсээ тодроод байна. Тэгвэл Баянхонгор аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир  нэр дэвшихээр горилож байна. Тэрээр өмнөх сонгуульд Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон нэгэн.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Удирдлагын академиийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Тэрээр “MCS групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшихээр намаасаа хийж буй социологийн судалгааны асуулгад намын санхүүжилт хэлбэрээр 50 сая төгрөг тушаажээ. Өнгөрч буй 2016-2020 оны мөчлөгт түүнийг ямар ажилласныг сонгогчид нь дүгнэх биз ээ. Түүний сонгуульд дахин гарах эсэх “хувь заяа” нь Хонгор нутгийн сонгогчдын гарт байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.82.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.