Аймгийн чөлөөт бөхийн холбооноос аймгийн онцгой комисст хандив өргөлөө
Үйл явдал
/
2020-04-30

Шинэ төрлийн коронавирусын улмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж халдвар хамгааллын дэглэм дээд түвшинд тавигдаж байна. Тэр тусмаа Сэлэнгэ аймгийн хувьд онцгой нөхцөлд байдалд ажиллаж байна. Учир нь Улсын Онцгой комиссын шийдвэрээр Олон Улсын ачаа тээврийн хэрэгслийг ганцхан Алтанбулаг боомтоор нэвтрүүлж байгаа нь манай аймгийн хувьд бусад аймаг орон нутгаас ялгарах онцлог болж байгаа юм.

 


Өнөөдөр аймгийн Чөлөөт бөхийн холбооноос 500.0 мянган төгрөг, амны хаалтыг аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг болгон хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил аймгийн Чөлөөт бөхийн холбоонд “Талархал” хадгалууллаа. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга “Сэлэнгэчүүд бид Монгол Улсаа хамгаалж байгаа учир илүү их хариуцлага хяналт биднээс хамаарч байна” гэдгийг тодотгон хэллээ.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.133.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.