Хаврын тариалалтад 125 нэгж техник ажиллана
Үйл явдал
/
2020-05-02

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн цахимаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав.

Энэ хуралдаанаар зарим хэлтэс, агентлагийн удирдлагууд цаг үеийн шинжтэй асуудлуудаар мэдээлэл хийв.

Аймгийн Засаг даргын 2020 оны А/184 дүгээр захирамжаар хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, тариалалтын чанарыг соёололтоор нь хүлээн авах ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг хаврын тариалалтыг шуурхай зохион байгуулан хэрэгжүүлэхээр 10 заалттай төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 700 тн улаанбуудайн үр, 650 тн төмсний үр, 260 кг хүнсний ногооны үрийн нөөцтэй байна. Үүнээс 5 аж ахуйн нэгжийн нөөцөлсөн 580 тн үрийн улаанбуудай, 150 тн төмсний үрийг шинжилгээнд хамруулсан. Мөн хаврын тариалалтад трактор 67, үр тарианы үрлүүр 45, төмс, хүнсний ногооны үрлүүр 10, хөрс боловсруулах болон технологийн ажил гүйцэтгэхэд 125 техник ажиллахаар бэлтгэл хангаад байна.

Мөн "Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрийг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг дэмжих зорилгоор орон нутгийн төсвөөс 150.0 сая төгрөгийг батлуулсан. Тус ажлын хүрээнд 40 тн төмсний үр, 137 кг хүнсний ногооны 6 төрлийн үрийг 2 сумын 1000 өрхөд дэмжлэгээр олгон, тариалалт хийлгэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Шинэ төрлийн коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор Онцгой комиссын даргаар батлуулсан хуваарийн дагуу боловсролын байгууллагуудын ажилтан албан хаагчдыг татан оролцуулж баг тус бүрээр хөдөлгөөнт эргүүл хийх хуваарь гарган хэрэгжилтэд нь өдөр бүр хяналт тавин мэргэжлийн чиг удирдлагаар ханган ажиллаж байгаа аж.

2020 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн хурлын шийдвэрээр эргүүл хяналт хийж байгаа багш ажилчдыг Цагдаагийн албан хаагчаар ахлуулан ажиллах шийдвэр гарсны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хамтран ажиллаж байна.

Баг тус бүрийн чөлөөт цагийг өнгөрүүлэх талбай, хүүхдийн тоглоомын талбайд бага насны хүүхдүүд олноор цуглаж тоглох, амны хаалт хэрэглэхгүй байгаад хяналт тавьж байгаа бөгөөд үүнд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна.


Мөн улсын чанартай А/1001 авто замын өргөтгөлийн ажилтай холбогдуулан зарим иргэдээс орц, гарц гаргах хүсэлтийг ирүүлсэн. Иргэдийн хүсэлтийн дагуу тус замын хяналтыг хэрэгжүүлж байгаа Зам тээврийн хөгжлийн төвийн хяналтын инженер болон гүйцэтгэгч “Жавхлант харгуй” ХХК-ийн захирал, ерөнхий инженер, иргэдийн төлөөлөлтэй хамтран аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал нар А/1001 авто замын нөхцөл байдалтай танилцан газар дээр нь ажиллаж зарим газарт орц, гарц нэмж гаргах, асуудлыг шийдвэрлэлээ.
Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс хотын замын хөдөлгөөнд оролцож буй хүнд даацын автомашинуудын мартшутыг тогтоох, хуурайшилтын үед ой хээрийн болон ахуйн түймрээс урьдчилан сэргийлэх, БОЭТ болон ӨЭМТ-д байгаа шарлагын УВЧ аппаратуудыг засварлан ажилд оруулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.



Мэдээллийн төв

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.239.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.