Чингэлтэй дүүрэг гамшгаас хамгаалах дадлага сургуулийн бэлэн байдлыг ханган ажиллаа
Үйл явдал
/
2020-05-02

Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу “COVID-19 цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 05 дугаар дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулах гэж буй билээ.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Ковид-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулах тухай” 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/279 дугаар захирамж гарч бэлтгэл ажлыг шуурхай ханган ажиллаж байна. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБ дүүргийн 50 дугаар сургуульд байрлаж төлөвлөлт, ажиллагаа, мэдээлэл технологи олон нийттэй харилцах, санхүү төсөв, материал хангалт гэсэн 5 багт хуваагдан чиглэл чиглэлийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг тодотгон дадлага сургуулийн бэлэн байдлыг хангаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.255.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.