Дарханд өрсөлдөх “МАН-АН-гийн горилогчид
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-02

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд буй юм. Манай “Улстөрч” сайтаас сонгуульд нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн талаарх мэдээллийг цувралаар та бүхэнд хүргэж байна. Тэгвэл энэ удаад 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт “МАН-АН”-аас нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн мэдээллийг хүргэж байна.

Дархан-Уул аймаг гурван мандааттай. 2020 оны УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймагт МАН-аас дөрвөн хүн өрсөлдөхөөр горилож, тойрогтоо хийгдэх социологийн судалгааны асуулгад зориулж намын санхүүжилт хэлбэрээр 50 сая төгрөгөө тушаажээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2016 оны сонгуулиар Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон. Энэ сонгуульд мөн Дархан-Уул аймгаас УИХ-д нэр дэвшихээр горилож буй гэнэ. Тэрээр ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач мэргэжлээр, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Монголын үндэсний татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

УИХ-ын гишүүн Б.Жавхлан нь 2016 оны сонгуулиар мөн Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон. Тэрээр МУИС-ийг эдийн засагч, АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Ж.Сүхбаатар

Тэрээр МУИС-д Эрх зүйч мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан. 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажилласан. Нэг хэсэг МАН-аас гарч МАХН-д элсэж олныг шуугиулж байсан ч буцаад МАН-д орсон. Ж.Сүхбаатар нь одоо УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажилладаг нэгэн.

Б.Цэнгэл

Б.Цэнгэл нь ЗХУ-ын Иваново хотын Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны чиглэлээр тус тус төгссөн. Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан. Одоо Гаалийн ерөнхий газрын даргаар ажилладаг нэгэн юм.

Дархан-Уул аймагт АН-аас зургаан хүн өрсөлдөхөөр дэнчингийн 100 сая  төгрөгөө намдаа тушаажээ.

 С.Эрдэнэболд

С.Эрдэнэболд нь Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Үндэсний бодлогын хорооны гишүүнээр ажилладаг. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг, АНУ-ын Индианагийн их сургуулийн Хуулийн сургуулийг, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус дүүргэсэн.

П.Цагаан

Тэрээр Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг хуульч, олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. Голомт банкны захирал, Монгол Улсын сангийн сайд, Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга зэрэг ажлуудыг хийж байсан. П.Цагаан 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшихээр горилож намдаа 100 сая төгрөгөө тушаажээ.

Р.Булгамаа

Р.Булгамаа нь Улаанбаатар Эрдэм ДС, ИЗИС-д магистр, докторын зэрэг хамгаалсан хуульч, өмгөөлөгч эмэгтэй юм. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг.

Н.Мөнхдаш, Н.Мягмардаш

“Бурхан Халдун групп”-ээр овоглодог ах дүү хоёр болох Н.Мөнхдаш, Н.Мягмардаш нар 2020 оны УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшихээр намдаа дэнчингийн 100 сая төгрөгөө тушаажээ. Тэд өмнөх сонгуулиудаар Дарханд нэр дэвшиж байсан ч сонгогдож байгаагүй юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.116.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.