Төв аймагт өрсөлдөх “МАН-АН”-гийн горилогчид
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-05

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд буй юм. Манай “Улстөрч” сайтаас сонгуульд нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн талаарх мэдээллийг цувралаар та бүхэнд хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймагт “МАН-АН”-аас нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн мэдээллийг хүргэж байна.

Төв аймаг гурван мандааттай. 2020 оны УИХ-ын сонгуулиар Төв аймагт МАН-аас дөрвөн хүн өрсөлдөхөөр горилож, тойрогтоо хийгдэх социологийн судалгааны асуулгад зориулж намын санхүүжилт хэлбэрээр 50 сая төгрөгөө тушаажээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд

УИХ-ын гишүүн М.Энхболд нь дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр МУ-ын Ерөнхий сайд, МУ-ын Шадар сайд, МУ-ын Их хурлын дарга зэрэг улстөрч хүний хашиж болох хамгийн том албан тушаалыг хашиж байсан нэгэн. УИХ-ын гишүүн М.Энхболд нь өмнөх 2016 оны УИХ-ын сонгуульд Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. МУИС-ийг Эдийн засагчаар төгсөж байсан нэгэн юм.

Су.Батболд

Су.Батболд нь УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажилласан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн захирагч зэрэг томоохон албан тушаалуудыг хашиж байсан. Тэрээр Хөдөө аж ахуйн дээд сургуулийг үйлдвэрлэлийн инженер, МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

УИХ-ын гишүүн Н.Энхболд

УИХ-ын гишүүн Н.Энхболд нь УИХ-ын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Төв аймгийн уугуул тэрээр өмнөх сонгуулиар төрөлх нутгаасаа УИХ-д сонгогдсон. Одоо УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Төрийн том том албан тушаалуудыг хашиж байсан улстөрч юм. Тэрээр ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг, Инженер- эдийн засагч мэргэжлээр, ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль, Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантурыг тус тус төгссөн. Энэ сонгуульд мөн төрөлх нутаг Төв аймгаасаа нэр дэвшихээр горилож буй гэнэ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат

УИХ-д суугаа бөхчүүдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн, МУ-ын дархан аварга тэрээр анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй нь энэ. Өмнөх сонгуульд тэрээр Төв аймгаас УИХ-д сонгогдсон. Барилгын техникум, Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Удирдлагын академийн төрийн захиргааны удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.

2020 оны УИХ-ын сонгуулиар Төв аймагт АН-аас зургаан хүн нэр дэвшихээр горилож дэнчингийн 100 сая төгрөгөө намдаа тушаажээ.

Х.Тэмүүжин

Х.Тэмүүжин нь 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Мөн 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар томилогдон ажиллаж байсан. Төв аймгийн уугуул тэрээр энэ сонгуулиар төрөлх нутагтаа нэр дэвшихээр горилож 100 сая төгрөгөө намдаа тушаасан аж.

Ц.Туваан

Ц.Туваан нь АН-ын дэд даргаар саяхан томилогдсон. Тэрээр өмнө нь АН-ын Ерөнхий нарийн бичгээр ажиллаж байсан. Ц.Туваан нь Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг нэгэн.

Д.Эрдэнэсувд

Д.Эрдэнэсувд нь АН-ын Гадаад харилцаа, сургалт, хөгжлийн газрын даргаар ажилладаг. Тэрээр хүний их эмч мэргэжилтэй. Энэ сонгуульд АН-аас Төв аймагт нэр дэвшихээр 100 сая төгрөгөө тушаасан аж.

Д.Доржпүрэв

Д.Доржпүрэв Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан нэгэн. Тэрээр энэ сонгуульд АН-аас Төв аймагт нэр дэвшихээр горилож байна.

Т.Энхсайхан

2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Төв аймагт нэр дэвшиж байсан Т.Энхсайхан энэ удаад дахин Төв аймгаас  нэр дэвшихээр горилож байна. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эсрэг тэмцэж олны шуугиулж танигдсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.23.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.