Чингэлтэй дүүрэгт гамшгаас хамгаалах дадлага сургууль зохион байгуулах гэж байна
Үйл явдал
/
2020-05-05

Энэ 05 дугаар сарын 07ны өдөр буюу Пүрэв гарагт Чингэлтэй дүүрэгт ХӨЛ ХОРИО ТОГТООНО‼️‼️‼️

Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу “COVID-19 цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль 05 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулах гэж буй билээ.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Шуурхай штабын холбогдох багууд хороодод ажиллаж, дадлага сургууль зохион байгуулагдах объектууд, үйл ажиллагаа, хөл хорионы үеэр шаардлагатай тээврийн хэрэгсэл зорчих орц, гарц, түүний маршрут зэргийг төлөвлөж холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.89.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.