Коронавирус: ОХУ-д өдөрт илэрсэн шинэ халдварын тоо 10000-ыг давлаа
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-05

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн шинэ халдвар 10633 илэрсэн хэмээн ОХУ-ын цар тахалтай тэмцэх төв мэдээлжээ. Энэ нь нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо бөгөөд өмнөх өдрөөсөө мянга орчим тохиодлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ингэснээр ОХУ-д коронавирусийн нийт тохиолдол 134687-д хүрч, 1280 хүн нас барж, 16639 хүн эдгэжээ. Нийт илэрсэн халдварын тохиолдлын талаас илүү хувь нь нийслэл Москвад оногдож байна. Энэ үзүүлэлтээрээ ОХУ нь АНУ, Испани, Их Британи, Франц, Германы дараа долдугаарт жагсаж байна.  ОХУ-д коронавирусийн цар тахал харьцангуй хожуу дэгдсэн нь бэлтгэл хангах боломжийг олгосон. Тийм учраас нас баралтын тоо бага байгаа гэж Оросын эрх баригчид тайлбарлаж байна.

Эх сурвалж: Reuturs.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.152.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.