Залруулга
Үйл явдал
/
2020-05-05

“БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ БООМИЛСОН ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДАД ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ГОМДОЛТОЙ БАЙНА” гэсэн гарчигтай, бодит байдлыг мушгин гуйвуулсан, улс төржсөн мэдээлэл олон нийтийн сүлжээнд таржээ. Ингээд зогсохгүй худалдаа эрхлэгчдийг төөрөгдүүлж, улс төрийн зорилгоор өдөөн турхирч байгаад харамсаж байна.


БОДИТ БАЙДЛЫГ ТАЙЛБАРЛАХАД: - Дөмөг худалдааны төвөөс Согоот баг хүртэлх 2,1 км авто зам нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажил тул тухайн замыг нээж, хаах асуудлыг Зам тээврийн хөгжлийн яамнаас шийддэг. Тиймээс орон нутаг үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй юм.


- “100 айл” худалдааны төв хойд талдаа орц, гарцтайгаас гадна тойроод автомашин зогсох боломжтой ч зай, талбай бүртээ хэт олон контейнер тавьж дотоод зохион байгуулалтаа муу ашигласан.


- “100 айл” худалдааны төвийн эзэд зөвшөөрөлгүй дур мэдэн урд талын хашаагаа үерийн далан руу шахаж сунгасан. Хэрэв үүнийгээ чөлөөлбөл энэ замтай параллель туслах зам хийгдэх боломжтой.


-Баруун аймаг руу зорчих иргэдийн дайрч өнгөрдөг гол зам болох улсын чанартай А1001 зам. Үүнийг 4 эгнээ болгон өргөтгөснөөр Орхон аймгийн дэд бүтэц өргөжиж цаашид авто замын ачаалал багасч, нийгэм, эдийн засагт ч үр ашгаа өгөх олон давуу талтай.
-Иймээс орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв, төлөвлөгөө, бүтээн байгуулалтын ажлыг улс төржүүлж, олон нийтийг төөрөгдүүлж өдөөн турхирахгүй байхыг хүсье. Авто замын ажил цаашид ч үргэлжилнэ. Энэ бол зөвхөн Эрдэнэт хотын асуудал бус Монгол Улсын хөгжлийн асуудал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.