Сургалтад хамрагдахыг урьж байна
Үйл явдал
/
2020-05-05

Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл Pronet.mn сайт (Сентрополис ХХК)-тэй хамтран бичил, жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгч та нартаа зориулан Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангаас зээл авахад юу анхаарах, талаар онлайн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Манай зөвлөлийн хүсэлтээр иргэд ААН та бүхэнд зориулан тус компаниас дараах үйлчилгээнүүдэд 30 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Үүнд:

1. Энэхүү цахим сургалтын цуврал 1-ийн төлбөрийг 15,000 төгрөгөөс 10,000 төгрөг болгох.

2. ЖДҮХ Санд өгөх бизнес төсөл боловсруулах үнийг онлайн сургалтанд хамрагдсан тохиолдолд 30 хувь хямдруулж байна.

Сургалтанд бүртгүүлэхдээ:

1. Энэхүү https://www.facebook.com/groups/280851173310813/about/ линкээр зочилж сургалтын агуулгатай танилцсан байх.

2. Сентрополис ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд байрших 459019240 тоот дансанд 10,000 төгрөг тушаах, гүйлгээний утган дээр утасны дугаар, овог нэр, фейсбүүк хаягаа бичих.

3. Энэхүү https://www.facebook.com/groups/280851173310813/about/ линкээр зочилж “ЖДҮХ сангаас зээл хүсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал” нэртэй хаалттай фэйсбүүк группд хүсэлт илгээх.

4. Таны төлбөрийн мэдээллийг шалгаж фэйсбүүк группд нэмснээр та онлайн хичээлээ үзэх, түүнтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө авах боломжтой болно.

Сургалтын нэр: ЖДҮХ сангаас зээл хүсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага, бүрдүүлэх материал Cургалтын агуулга:

1. Хэн хүсэлт гаргах боломжтой вэ?

2. Зээлийн хэмжээ нөхцөл, барьцаа хөрөнгийн талаар

3. Бүрдүүлэх материалын талаар

4. Зээлийн хүсэлт илгээх

5. Зээл судлах олгох процессийн талаар

Холбоо барих утас:

/51/-260697, /11/-451899

Уг сургалтанд хамрагдсанаар та бүхэн өөрийн цаг заваа хэмнэхээс гадна төсөл

Хөтөлбөр боловсруулах мэдлэгийг олж авах юм.

Та бүхэндээ амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.