Сонгинохайрханд өрсөлдөх “МАН-АН”-гийн горилогчид
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-05

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд буй юм. Манай “Улстөрч” сайтаас сонгуульд нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн талаарх мэдээллийг цувралаар та бүхэнд хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт “МАН-АН”-аас нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн мэдээллийг хүргэж байна.

Сонгинохайрхайн дүүрэг нь нийслэл хотын хүн ам ихтэй томоохон дүүргийн нэг. Тус дүүрэг зургаан мандааттай. 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас таван хүн өрсөлдөхөөр горилож байна.  

УИХ-ын гишүүн Н.Учрал

УИХ-ын гишүүн Н.Учрал нь өмнөх сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон. Их засаг олон улсын их сургуульд хуулийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Малайз улсын “Лимкоквинг” их сургууль, Их Британийн “Глоустершер” их сургуулийг тус тус төгссөн нэгэн. Энэ сонгуульд мөн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр горилож байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нь хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр ЗГ-ын гишүүн, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргаар ажилладаг. ШУТИС-ийг Бизнесийн удирдлагаар төгссөн. Өмнөх сонгуульд тэрээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон.  Энэ сонгуульд мөн Сонгионхайрхан дүүрэгт нэр дэвшихээр горилож буй гэнэ.

Ж.Сандагсүрэн

Ж.Сандагсүрэн нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажилладаг. МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр, СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагаар тус тус төгссөн.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь өмнөх сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон. Орхон их сургуульд бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан. Удирдлагын академи болон Хууль сахиулахын их сургуулиудад докторант хамгаалсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилллаж байсан нэгэн.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга нь УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна. ЗГ-ын гишүүн Хүнс, Хөдөө аж ахуйн яамны сайдаар ажиллаж байсан. ХБНГУ-ын “Гумбольдтын их сургуулийг Хүнсний инженер, технологиор төгссөн. Өмнөх сонгуульд тэрээр Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон.

2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас зургаан хүн нэр дэвшихээр горилож, дэнчингийн 100 сая төгрөгөө намдаа тушаажээ.

Б.Пунсалмаа

Б.Пунсалмаа нь Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирлаар ажилладаг. “М-Ойл” ХХК-ийн захирал эмэгтэй. Тэрээр МУИС-ийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Энэ сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр 100 сая төгрөгөө намдаа тушаажээ.

П.Цэцэгмаа

П.Цэцэгмаа нь Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянгол дүүргийн ИТХ-ын дэд даргаар ажиллаж байна. Тэрээр Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч, Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч, Их засаг их сургуулийг хууль, эрх зүйн магистраар тус тус төгссөн. П.Цэцэгмаа нь Баянгол дүүргийн Засаг даргын орлогч, Захиргаа хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан эмэгтэй.

О.Магнай

О.Магнай нь МУИС-ийг эдийн засаг болон хуулийн сургуулийг тус тус төгссөн. Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан. Хэд хэдэн намын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан тэрээр одоо АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. О.Магнай нь энэ сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр горилож намдаа 100 сая төгрөг тушаажээ.

Т.Болдбаатар

Т.Болдбаатар нь Эрүүл мэнд, спортын дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Тэрээр энэ сонгуульд Сонгиноахайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшихээр 100 сая төгрөгөө намдаа тушаажээ.

Ө.Пүрэвбаатар

Ө.Пүрэвбаатар нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Энэ сонгуульд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшихээр 100 сая төгрөгөө намдаа тушаажээ.

О.Сайнбуян

О.Сайнбуян нь “Тесо” ХХК-ийн захирал О.Цогтгэрэлийн ах нь юм. Тэрээр “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, Увс аймгийн гаралтай нэгэн. Энэ сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр горилож буй аж.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.