Н.Учрал гишүүний ажлын тайлангаас
Үйл явдал
/
2020-05-05

Хууль санаачлахаас гадна хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллах үүрэг УИХ-ын гишүүдэд ноогддог. Хууль санаачлагчаас өргөн барьсан хуулийн төслүүдийг нягтлан судалж, санал дүгнэлт боловсруулан, байнгын хорооны болон нэгдсэн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх чиг үүрэгтэй ажлын хэсгүүд байгуулагддаг юм.

Өнгөрсөн жилийн хугацаанд бие даан 10 хууль санаачилснаас гадна дараах 8 хуулийн ажлын хэсгийг ахлан ажилласан байна.


Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах 26 дугаар цэцэрлэгийн өргөтгөл яг одоо баригдаж байна.
Уг ажлын төсөвт өртөг 1.5 тэрбум төгрөг бөгөөд 150 хүүхдийн ортой өргөтгөл баригдаж энэ оны 12-р сард ашиглалтанд орно.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд боловсрол хүмүүжил олгох цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх нь ирээдүйдээ хийж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Сугалаа явагддаггүй, хүүхэд бүрт цэцэрлэг хүрэлцээтэй болох хүртэл хийх ажил ч их байна даа.


Гэмт хэрэг үйлдэх болон гэмт хэрэгт өртөж буй бага насны хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Эцэг эхийн хараа хяналтаас гадна нийгмийн хараа хяналт, анхаарал халамж зайлшгүй чухал хэрэцээтэй гэдэг нь эдгээр тоо баримтаас харагдаж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болон СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран "Хүүхэд хамгаалагч" аяныг зохион байгуулж хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах уриалгыг гаргалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.151.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.