Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан “Бид баар, караоке нээхдээ холбогдох газруудад хяналт тавьж ажиллана. ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж ажиллах журмыг мөрдүүлнэ хэмээн захирамж гаргасан. Нэг ч гэсэн хүн, ААН үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, ар гэрт нь дэм болох үүднээс нээх захирамж гаргасан. Харамсалтай нь ААН өөрсдөө заавар, зөвлөмжөө дагаж мөрдсөнгүй. Халдварт өвчин хэзээ намжихыг харж байж баар цэнгээний газруудыг нээх эсэх асуудлыг ярих хэрэгтэй байна. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн сард фитнес клуб, амралтын газруудыг үе шаттай нээсэн. Нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, шаардлагын дагуу ААН-үүдийн үйл ажиллагааг жигдрүүлсэн. Фитнес клуб, амралтын газрууд зөвлөмжийн дагуу явж буй учир ямар нэгэн асуудал, хүндрэл гараагүй” гэв.
-
Өчигдөр 19 цаг 37 мин
-
Өчигдөр 16 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Өчигдөр 14 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин