Газрын тосны 21-р талбайд ажиллаж байсан, тээврийн жолооч иргэнийг коронавирусийн халдварын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн, тусгаарлажээ
Газрын тосны 21-р талбайд ажиллаж байсан, тээврийн жолооч иргэнийг коронавирусийн халдварын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн, тусгаарлажээ
Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б” энэ сарын 3-ны өдөр СOVID-19 халдварын шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн дуудлага өгсний дагуу аймгаас Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, тандалт хийн, хяналтад доор тээвэрлэн БОЭТ-ийн Халдвартын тасагт авчирчээ.
Эхний ээлжид нэг удаагийн түргэвчилсэн тестээр шинжлэхэд хариу нь сөрөг буюу халдваргүй гараад байна. Харин /PCR/ цусны шинжилгээний хариу шөнө 02:00 цагт гарна.
Иргэн “Б” өвчний түүхийн асуумжид хоолой нь өвдөмтгий, 2 хоногийн өмнө халууцан хүйтэн ус уусан тухайгаа хэлжээ.
Гэвч тухайн иргэн хилийн зоонд орж, тээвэрлэлт хийсэн учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэжигтэй тохиолдол буюу COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн нарийн шинжилгээ хийгээд байна.
Түүнтэй ойр хавьтлын 8 иргэнийг ажиглалтад аваад байгаа ба өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 21 дүгээр талбай руу орж гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа тухай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа мэдээлэл өглөө.
-
Өчигдөр 19 цаг 37 мин
-
Өчигдөр 16 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Өчигдөр 14 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин