Франц улсын иргэнээс 12 сард коронавирусийн халдвар илэрчээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-06

Франц улсын нийслэл Парисд өнгөрсөн 12-р сарын 27-нд хатгаа гэж оношлогдсон иргэн үнэндээ коронавирусийн халдвартай байсныг тогтоожээ. Түүний эмч  Ив Коэн тухайн үед авсан арчдасыг саяхан шинжилж үзэхэд коронавирусийн халдвар илэрчээ.

Өвчтөн 50 настай. Одоо бүрэн эдгэсэн. Тэрээр халдвар хаанаас авсан эсэхээ огт мэдэхгүй байна гэсэн хариулт хэлсэн. Тэгэхээр энэ нь вирус францад таамаглаж байснаас бараг сарын өмнө илэрсэн гэсэн үг юм. Франц улсад коронавирусийн анхны гурван тохиолдол нэгдүгээр сарын 24-нд батлагдсан. Эдгээрийн хоёр нь халдвар анх илэрсэн Хятад улсын Вухан хотоос ирсэн бөгөөд нэг нь тэдний гэр бүлийн ойрын хүн байсан юм.

Эх сурвалж: bbc.com

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.233.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.