С.Амарсайхан : Орон гэргүй иргэдэд зориулж орон сууц барина
Үйл явдал
/
2020-05-06

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрээр хэлэхдээ Улаанбаатарт орон байргүй тэнэмэл иргэд 850 байдаг. Тэднийг тусгаарлах байранд хамруулж, хооллох, ундлах зэрэг ажлыг зохион байгуулсан. Тэдний 84.6 хувь нь эрчүүд байна. Доод тал нь 1.5 жил тэнэмэл амьдарсан нь тогтоогдсон. Дандаа хөдөлмөрийн насны хүмүүс тэнэмэл маягаар амьдарч байна.

Тиймээс энэ хүмүүст чиглэсэн арга хэмжээг авч ажиллана. Засаг даргын дэргэдэх тусгай төвийг ажиллуулж байна. Энд дандаа орон гэргүй иргэд бий. Тэдэнд зориулсан тусгай орон сууцыг барихаар төлөвлөж байна. Нийт 250 хүний орон сууц барина гэж хэллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.134.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.