Манай улсад корона вируст халдвараар эмчлүүлж байсан гадаадын бүх иргэд эдгэрлээ
Үйл явдал
/
2020-05-06

Өнөөдөр ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өчигдөр нийт таван лабораторид 307 хүнд шинжилгээ хийсэн. Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавируст халдвар илэрлээ. Ингээд манай улсад батлагдсан нийт тохиолдол 41 болоод байна. Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Туркийн нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан. Үүгээр манай улсад эмчилгээ хийлгэж байсан коронавируст халдвар туссан гадаадын бүх иргэд эдгэрлээ” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.