“The Hu” хамтлаг эх орондоо ирлээ
Үйл явдал
/
2020-05-06

Монголын “The Hu” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад Монголын “The Hu” хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улмаас Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдсан. Мөн олон улсын нислэгүүд зогсч, эх орондоо ирэх боломжгүй болсон. Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг.

Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Тэд  хэн нэгэн хүний боломжийг булаагаад эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнө нь маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэдгийг хэлж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.34.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.