Хүүхэд хамгааллын тухай ойлголт
Үйл явдал
/
2020-05-06

/Багшийн хөгжил-мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас 2019/

 

2.2 Хүүхэд хамгаалал

  • Хүүхэд хамгааллын тухай ойлголт
  • Хүүхдийн язгуур эрх ашиг, хүүхэдтэй хамааралтай бүхий л асуудалд хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх ёстой.


Хүүхэд гэж хэн бэ?

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол Улсын хуулинд “18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлжээ.

Хүүхэд боловсролын харилцаанд оролцогч, онцгой эрх эдлэгч этгээд юм. Хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалагдах эрхтэй. Тэд нас, бие, сэтгэц, амьдралын онцлог байдлын улмаас эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг.

Хүүхдийн хамгийн их цагаа өнгөрөөдөг газар нь сургууль, цэцэрлэг байдаг тул багш сурган хүмүүжүүлэгчид нь бусад мэргэжилтнээс илүүтэй хүүхэдтэй хамгийн ойр, харилцаатай ажилладаг хүмүүс. Багш нарын үүрэг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах явдлын эсрэг хариу арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхэд мэдээллээр хангах, тухайн мэдээллийг түгээх явдал юм.

Хүүхэд хамгаалал нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ.

Сургалтын байгууллагын багш ажилтнууд олон арга замаар хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө хувь нэмрээ оруулдаг. Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эхний алхам бол ойлголт мэдлэгтэй байх явдал юм.

Хүүхэд хамгаалал нь хүүхдийн бүх эрхийн хамгаалал биш бөгөөд өөрөөр хэлбэл, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, боловсрол эзэмших, хамгаалуулах, нийгмийн суурь үйлчилгээг хүртэх зэрэг эрхүүдийг хамгаалах тухай ойлголт юм. Хүүхэд хамгаалал нь нийгмийн хамгаалал бус өөрөөр хэлбэл, нийгмийн хамгаалал нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүн амын бүлэгт учирч буй эрсдэлийг даван туулахад нь туслахад чиглэсэн бэлэн мөнгөний болон бусад хэлбэрийн үйлчилгээ тусламж юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.237.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.