Хөдөөгийн 13 сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээлгэн өглөө.
Үүнд:
1. Биохимийн хагас автомат анализатор
2. Гематологийн аппарат
3. Цогцос хадгалах хөргөгч
4. Нярайн инкубатор
5. Иммунологийн шинжилгээний “Ичирома-2” аппарат
6. Төрөх ор
7. Өвчний хяналтын монитор
8. Шарлалт хэмжих багаж
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2 дахь жилдээ сумдын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ сайжирч, өвчлөлийг эрт үед нь оношлох, эмчлүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ: “Дорнод аймагт эрүүл мэндийн салбартаа орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөсөө хамгийн их хөрөнгө зарцуулдаг аймаг. Цаашид ч анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох сумын эрүүл мэндийн төвүүд болон Хэрлэн сумын ӨЭМТ-үүдэд материаллаг бааз, боловсон хүчин, тоног төхөөрөмжийг нь сайжруулахын тухайд онцгой анхаарал хандуулж байна. Ингэснээр дунд шатны эмнэлэг болох БОЭТ-ийн ачаалал буурч, иргэдэд түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм” гэв.
Хөдөөгийн алслагдсан сумдын иргэд цус, шээс, болон биохимийн шинжилгээ өгөх гэж аймгийн төвийг зорих шаардлагагүй болж байна.
-
Өчигдөр 19 цаг 37 мин
-
Өчигдөр 16 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Өчигдөр 14 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин