Фото сурвалжлага: Зайсан дунд “хөглөрөх” гэр хороолол
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-07

Зайсан гэхээр хүмүүст цэвэр цэмцгэр орчин, өндөр өндөр барилга, чинээлэг амьдрал бодогдох биз. Гэтэл тэр төсөөллийн сайхан газар гэр хороолол “хөглөрнө”.  Зайсангийн дунд байрлах хэсэг гэр хорооллыг зорин очиход өндөр өндөр орон сууцнуудын дунд нураад уначихсан хашаа, ойр ойрхон барьчихсан жорлонгууд, энхэл донхол газар, тоос шороо боссон бохир орчин угтана. Энэ дунд хүүхдүүд  тоглож байлаа. Яаж ч бодсон хүүхэд тоглох, хүн амьдрах эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар. Энэ хэсэг газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулах зайлшгүй шаардлагатай байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.108.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.