БНЭУ-д амьдарч байгаа ламхай нар нийгмийн сүлжээнд яригдаж байгаа шиг хүнд нөхцөлд ороогүй
Үйл явдал
/
2020-05-07

Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо.Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодрууллаа.  Турк улсаас эх орондоо буцах хүсэлтэй 600 орчим иргэн байна. Энэтхэг улсаас 430 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн. Эх орондоо буцах хүсэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэж эхэлсэн. Энэ тоо өдөр бүр нэмэгдэж байна. Онгоцны багтаамж  250 хүний суудалтай гэж тооцвол 500 орчим хүн ирнэ гэж ойлгож болно.

 Турк улсад халдварын нөхцөл байдал тогтворжих хандлагатай байна. Гэхдээ тайвшрах болоогүй. Иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулах боломжоор хангуулахаар Станбул дахь Ерөнхий Консулын газар ажиллаж байна. Эхнээсээ хувийн лабораторуудтай холбогдож эхэлсэн. Төлбөр тооцооны судалгааг ч бас гаргасан. Энэ тухай мэдээллийг онгоцонд зорчих эрх нь баталгаажсан хүмүүст хүргүүлж, шинжилгээнд хамруулна.

Энэтхэг улсын тухайд 1.2 тэрбум гаруй хүн амтай. Тус улсад дотоод хөл хорионы хатуу дэглэмийг  тавдугаар сарын 17-н хүртэл тогтоосон. Тус улсаас ирэх иргэдийг халдвар зөөвөрлөж ирэх эрсдлийг хамгийн доод түвшинд байлгах чиглэлээр анхаарч ажиллана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.33.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.