Тодруулга: “Хүнсний талон”-д хамрагддаг иргэд өөрт хэрэгтэй хүнсээ авдаг уу...
Үйл явдал
/
2020-05-07

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг, Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн дагуу “Хүнсний талон олгох журам”-ыг баталсан байдаг. Сайн, муугаар яригдсаар уг журам хэрэгжээд 10 гаруй жил болжээ.Тэгвэл энэ хугацаанд “хүнсний талон” очих ёстой хүндээ хүрч чадахгүй байна гэсэн яриа иргэдийн дунд яригдаад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Үүнтэй зэрэгцээд зарим дэлгүүр “хүнсний талон”-оор зарагдах бараанд ороогүй импортын бараа цаашлаад архи, тамхи зардаг гэж  иргэдийн хардлагыг төрүүлээд байгаа юм. Энэ талаар “хүнсний талоноор үйлчлэх эрхтэй зарим дэлгүүрээс тодруулсан юм.

Энхүүш дэлгүүрийн эзэн Н.А : “Манай дэлгүүр хүнсний талоноор үйлчилсэн эхний жилдээ 800 гаруй мянган төгрөгийн торгууль төлөх болсон. Яав ийв гэтэл харин хүнсний тор, хүүхдийнх нь авсан бохийг талонд багтааж олгосон гэсэн тайлбар хүлээж авсан. Эрхийн бичгээр олгогдох бүтээгдэхүүний жагсаалтад багтаагүй хүнсээр үйлчилсэн гэж үзэн торгуулсан нь тэр юм билээ. Одоо бол бид журмаа яг таг дагаж байгаа”гэлээ. Мөн тус дэлгүүрийн эзэгтэй О.Д : “Бусад дэлгүүр яадгийг мэдэхгүй бид чинь өмнө торгуулсан гашуун туршлагатай болохоор архи дарсыг хүнсний талоноор өгдөггүй”гэж онцоллоо

Зарим өрхийн өл залгаж буй гол найдвар болдог хүнсний талоныг өөрт ашигтайгаар эргүүлдэг дэлгүүрүүд байхыг үгүйсгэх аргагүй. Хүнсний талоноор уян хатан үйлчилдэг Сүхбаатар дүүргийн XII хорооны “Х” гэх дэлгүүр нь хүнсний эрхийн бичгээр олгохыг хориглосон шаржигнуур тахиа, зарим төрлийн импортын бүтээгдэхүүн олгодог байсан гэдгийг үйлчлүүлэгч нар нь батлаад байгаа юм. Хүнсний талоноор үйлчилдэг дэлгүүрийг сонгон шалгаруулахдаа иргэдийн саналыг асууна гэж хэлсэн ч дүүргийн халамжийн хэлтэс тендэр явуулахад тэнцсэн гээд иргэдийн саналыг аваагүй” хэмээн ярих эмэгтэй А.Т хүнсний эрхийн бичгийг авдаг болоод нэг жил болж буй гэнэ.

Энэ мэтчилэн бодит судалгаанд тулгуурлан, зорилтот бүлгээ зөв тодорхойлсон халамжийн үйлчилгээг өөрт ашигтайгаар эргүүлдэг дэлгүүрүүд байгаа гэсэн үг юм. Иймд дэлгүүрүүдэд шалгалт явуулж шаардлага биелүүлэхгүй байгаа дэлгүүрүүдийн “талон”-ы бараа зарах эрхийг хасах нь зөв гэж иргэд саналаа хэллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.107.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.