Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэх, систем нэвтрүүлэх талаар танилцуулах үйл ажиллагаа боллоо
Үйл явдал
/
2020-05-08

Монгол улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, шуурхай болгох үүднээс цахимжуулах ажлыг шат дараатайгаар хийж байна.  

Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, Үндэсний танилт нэвтрэлтийн “ДАН” систем, Үндэсний цахим төлбөрийн систем, Татварын удирдлагын нэгдсэн систем зэрэг төрийн байгууллагуудын системүүдийг бий болгосон.
 
Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэхэд шаардлагатай хэд хэдэн зохион байгуулалтын ажил зохион байгуулж байгаа. Өнөөдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын төслийн багаас манай аймагт ирж Төрийн үйлчилгээг офераторын тогтолцоонд шилжүүлэх, систем нэвтрүүлэх талаар танилцуулга хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Ш.Ганболд нар оролцлоо.
 
Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэг цэгээс хүргэх портал системийн хүрээнд төслийн эхний шатанд 35 байгууллагын 229 үйлчилгээг цахимаар үзүүлнэ. Үүнд: Монгол улсын иргэн төрийн байгууллагын 50 үйлчилгээг, аж ахуйн нэгж байгууллага 22, гадаадын иргэн 2 үйлчилгээг цахимаар авах боломжтой болж байна.
 
Цаашлаад иргэд төрийн үйлчилгээг заавал төрийн байгууллагад биеэр очих бус цахим хэлбэрээр, бүр гар утсаараа дамжуулан мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг авах боломж бүрдүүлнэ. Танилцуулах үйл ажиллагааны үеэр операторын үйлчилгээг Орхон аймагт нээж байгаатай холбогдуулан компьютер, хэвлэгч, операторын үнэлгээ өгөх төхөөрөмж, тоон гарын үсгийн гэрчилгээ тээгч, дотоод сүлжээний төхөөрөмж, VOIP Телефон адаптер зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.  
 
Мэдээллийн төв
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.107.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.