Н.Учрал гишүүний ажлын тайлангаас
Үйл явдал
/
2020-05-08

Хэдхэн жилийн өмнө хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч гэж телевиз, сонин, сэтгүүл, радио сувгуудыг ойлгодог байсан бол одоо бид бүгд хэн нь ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай нэгэн ижил мэдээллийг бусдад түгээх, дамжуулах бололцоотой болсон байна.

Үүнийгээ дагаад ямар нэгэн мэргэжлийн бус, баталгаагүй эх сурвалжтай гэхчилэн маш олон буруу ташаа, андуу мэдээллүүд ямар нэгэн цензургүйгээр ард иргэдэд шууд хүрч байна. Цахим орчин бол мэдээж бидэнд шинэ зүйл. Тийм учраас энд зөв зүйтэй эрх зүйн үндсийг бий болгох шаардлагатай байна.

Хэвлэлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалахын сацуу бусдын хууль ёсны эрх ашиг хөндөгддөггүй орчин нөхцлийг бий болгох ёстой юм.


Мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч буй бидний зайлшгүй анхаарах ёстой зүйлсийн нэг зүйл бол цахим хэрэглээний аюулгүй байдал.

Бидний биетээр амьдарч буй нийгэмтэй яг л ижилхэн орчин тэрхүү цахим хүрээлэлд бий болжээ. Цахим орчинд бусдын алдар хүнд, нэр төр, цаашлаад эд хөрөнгөнд халдах төрөл бүрийн гэмт хэрэг зөрчлүүд үйлдэгдэж байна. Түүнээс гадна цахимаар үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлүүдийн багагүй хувьд бага насны хүүхдүүд өртөж байна гэсэн тооцоо бий.

ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, ГБХЗХГазар, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж, төрийн 3 өндөрлөгт зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн уг үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол орон даяар цахим орчны зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх зорилготойгоор "UNFRIEND" аяныг амжилттай хэрэгжүүллээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.187.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.