БНХАУ-д амны хаалттай биеийн тамирын хичээлд орсон хоёр хүүхэд амьсгалын дутагдалд орж нас баржээ
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-08

БНХАУ-д өсвөр насны хоёр хүүхэд биеийн тамирын хичээлд орохдоо амны хаалт зүүж гүйснээс болж амьсгалын дутагдалд орж зүрхний шигдээсээр нас баржээ. Биеийн тамирын дасгалын үеэр амны хаалт зүүсэн нь нас барахад хүргэсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. Үүний дараа БНХАУ-ын боловсролын удирдлагууд амны хаалттай биеийн тамирын хичээл орох шийдвэрээ цуцалжээ. Нас баралт дөрөвдүгээр сарын 24-нд Хенан мужид, 4-р сарын 30-нд Хунань мужид болсон. Бидэнд ирсэн мэдээллээр нас барсан хоёр хүүхэд хоёулаа сургуулийнхаа гүйлтийн зам дээр гүйж байгаад гэнэт муужирч унан нас барсан гэжээ.

Эх сурвалж: Korea times

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.202.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.