Ноён уул орчмыг тусгай хамгаалалтад авах төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ
Үйл явдал
/
2020-05-08

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ.

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.166.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.