паралимпийн хорооноос дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагналаа.МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү шагнал гардуулах үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж Монголын паралимпийн хорооны тэргүүн дээд шагналаа гардуулж байна” хэмээсэн гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
Сэр-Од овогтой Бямбадэлгэр нь дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1998 оноос хойш Ийгл Телевиз, 2010 оноос хойш Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизэд мэдээний хөтлөгч-хэлмэрчээр ажиллаж байна.
Тэрбээр одоо Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг.
-
Өчигдөр 19 цаг 37 мин
-
Өчигдөр 16 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 48 мин
-
Өчигдөр 14 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин