Б.Лхагвасүрэн: Энэ онд багтаж саарал жагсаалтаас гарвал хар руу орохгүй байх боломжтой
Үйл явдал
/
2020-05-08

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ ондоо багтаж саарал жагсаалтаас гарвал, хар жагсаалтад орохгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдээллээ.

Европын холбооноос “Европын холбооны санхүүгийн системд ноцтой аюул учруулах эрсдэлтэй улс орнуудын жагсаалт”-ыг шинэчлэн гаргасанд Монгол Улсыг багтаахаар болсныг өчигдөр Ройтерс агентлаг мэдээлсэн.

Манай улсын хувьд өнгөрсөн оны аравдугаар сард саарал жагсаалтад орсон. Манай улсын хувьд зургаан ажлыг хийх ёстой байсан бөгөөд эдгээрийн гурвыг нь энэ оны нэгдүгээр сард хамгаалсан байна. Ирэх даваа гарагт хамтын ажиллагааны багтай онлайн хурал хийж үлдсэн гурван ажлынхаа тайланг хамгаалах юм. Хэрэв эдгээр гурван ажлаа сайтар хийсэн гэсэн үнэлгээ гарвал наймдугаар сард ажлын хэсэг ирж холбогдох үнэлгээг өгөх юм байна.

Улмаар энэ ондоо багтаж саарал жагсаалтаас гарахаар ажиллаж байгааг төв банкны ерөнхийлөгч мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.114.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.