ОУВС: Коронавирусийн үеийн эдийн засгийн хямрал нь дэлхийн II-р дайны үед үүссэн хямралаас хойш гарсан хамгийн гүн хямрал болж байна
Б.Баабар
Үйл явдал
/
2020-05-08

Энэ онд коронавирусийн цар тахал нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг огцом бууруулна гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева сануулав. Кристалина Георгиева хэлэхдээ 1930-аад оны “Их хямрал”-аас хойш дэлхий нийтээрээ хамгийн гүн эдийн засгийн хямралтай нүүр тулгараад байна. Мөн 2021 онд зөвхөн хэсэгчилсэн эдийн засгийн сэргэлтийг харах болно гэж таамаглаж байна хэмээн хэлжээ.

Засгийн газруудаас тогтоосон хөл хорио, тусгаарлалтын улмаас олон мянган компаниуд хаалга барьж, ажилчдаа ажлаас халахад хүрсэн. НҮБ-ын хийсэн судалгаанд  дэлхийн ажиллах хүчний 81 хувь нь буюу 3.3 тэрбум хүн  коронавирусийн цар тахлаас болж ажлын байраа бүрэн буюу хэсэгчлэн хаасан байна гэжээ. ОУВС-гийн захирал хатагтай Кристалина Георгиева “Коронавирусийн үеийн эдийн засгийн хямрал нь хөгжиж буй орнуудад хамгийн их нөлөөлнө. Гуравхан сарын өмнө бид 2020 онд 160 гаруй гишүүн орнуудынхаа нэг хүнд ногдох орлогын эерэг өсөлтийг хүлээж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо орвонгоороо эргэсэн. Бид энэ жил 170 гаруй орны нэг хүнд ногдох орлогын сөрөг өсөлтийг мэдрэх болно. Үнэндээ бид коронавирусийн үеийн эдийн засгийн хямралыг “Их хямралаас хойшхи хамгийн гүн эдийн засгийн хямрал болно гэж таамаглаж буйгаа хэлжээ.

Эх сурвалж: bbc.com

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.196.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.