Өмнөговь аймгаас алтан төлийн эзэн 6 тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа
Үйл явдал
/
2020-05-07

ХХААХҮЯ, МҮОНРТ-ийн 1961 оноос хойш тасралтгүй 59 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд”-ээр тодорсон “Алтан ботго”-ны эзэн Даланзадгад сумын малчин Бүдийн Баттогтох, Номгон сумын малчин Түмэнбаярын Батжаргал, Цогт-Овоо сумын малчин Сонгуулийн Жуул, Ханбогд сумын малчин Хүүдэгийн Отгондүү, “Алтан ишиг”-ний эзэн Ханхонгор сумын Хондот багийн малчин Батчулууны Улам-Өрнөх,

“Алтан унага”-ны эзэн Булган сумын Дэн багийн малчин Сэдийн Гансүх нар тодорчээ. УИХ-ын гишүүд аймаг орон нутгийн удирдлагууд алтан төлийн эзэддээ шагналыг нь гардуулж хүндэтгэл үзүүлэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.