М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хаслаа
Үйл явдал
/
2020-05-08

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөлөө. Түүнд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасах, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон байна. Мөн эрх хасах ялыг нь хугацаатай хорих ялаа эдэлж дууссан цагаас нь эхэлж тооцохоор болжээ. Харин хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.

Шүүх хурал ийнхүү гурван өдөр үргэлжилж дууслаа. М.Энхсайханыг зах зээл дээр 75 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг 135 сая төгрөгөөр худалдан авч, албан ажилд ашигласан буюу төрд мөнгөн хохирол учруулсан гэж шүүх үзжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.