Төрийн албаны тусгай шалгалтыг цахимаар зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-05-08
 

Төрийн албаны Орхон аймаг дахь салбар Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор аймгийн хэмжээнд төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах салбар комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилсон билээ.

Төрийн албаны 3 албан тушаалд тус бүр 1, нийт 3 албан хаагч баримт бичгээ цахимаар ирүүлснээс 1 албан хаагчийн баримт бичиг 17.01 цагт ирсэн байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирээгүй аж.
Төрийн албаны сул орон тоог нөхөх зарын дагуу удирдах албан тушаалын 2, гүйцэтгэх албан тушаалын 2, нийт 4 албан тушаалын сул орон тоог гүйцээх зорилгоор өчигдөр бүртгүүлсэн иргэдээс цахимаар шалгалт авлаа.
Шалгалтын үйл явцад холбогдох байгууллага, мэргэжилтнүүд хяналт тавин ажилласан байна.

 

 
 
 

Мэдээллийн төв
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.170.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.